| ⇧ Ажил | ⇮ Higher liberty… Ажил ⇧ |
Намтар (C.V.) ⇨ |
English version
![Англи орчуулга [Union Jack]](../images/flag_GBR.png)
Version française
Аливаа улс, бүлэг, хувь хүний хөгжил цэцэглэлт юун дээр суурилдаг вэ ?
Би Монголд амьдарч байна. Монголд гэр бүлийн салалтууд их байдаг. Үүнээс гадна ажилтан нь урдьчлан мэдэгдэлгүйгээр хууль бусаар ажлаасаа гарах нь үүнээс илүү байдаг. Залилан, халаасны хулгай, хувьдаа завших, авилга нь манай улс Францаас хавьгүй илүү даамжрасан юм. Монгол хүмүүсийг Европ буюу Америкийн нэгдсэн улсын иргэдтэй, итгэх итгэлийг хайрцуулахад найдвар багатай нь илт байдаг. Энэ улсын буурай хөгжлийн үндэс шалтгаан нь энэ болсон байх. Нэн ядуу хүмүүс баячуудаас илүү найдваргүй. Нэн ядуучууд нь маргааш нь тогтсон цагтаа ирэх нь ховор. Монгол улс ч өөрөө тийм их найдвартай биш. Тухайлбал 2008 онд, Монгол улсын засгийн газрын олгосон уул уурхайн нэг зөвшөөрөлд, тухайн хөрөнгө оруулсан компаний хөрөнгийнх нь нөхөн төлбөрийг төлөхгүйгээр, буцааж авлаа.
Би өмнө Мадагаскарад амьдарч байсан. Тэнд цагдаа, цэрэг цагдаа, шүүхийн авилга Монгол орноос хавьгүй өргөн түгсэн байдаг. Мадагаскарад үхрийн хулгайг бууруулахыг хичээж байсан миний амьдарч байсан тосгоны дарга 4 жилийн өмнө эцэг хүү хоёрт буудагдсан байсан. Тэр хоёрыг барьж, хориод цөөн хоногийн дараа шүүх ба шүүгч нь чөлөөлөсөн байсан. Тэгээд тэд хуучнаараа сул чөлөөтэй явж байсан. Тосгоны захирагчийн үхлийг ямар ч ялгүй болсны улмаас тосгонд нь хэн ч үхрийн хулгайны эсрэг ямар ч санаачилгыг гаргахыг зүрхлэхгүй болсон байсан. Бүх шатанд хулгай их байдаг. Мадагаскар дэлхий дээр хамгийн ядуу улсуудын нэг.
Эсрэгээр нь, Герман, Швейцари, АНУ, Япон шиг найдвараараа нэртэй улсууд их цэцэглэж байдаг.
Миний санал бол улс, бүлэг, хувь хүний эдийн засаг
| ⇧ Ажил | ⇮ Higher liberty… Ажил ⇧ |
Намтар (C.V.) ⇨ |